Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ М.ЖАРГАЛСАЙХАН, Г.АЛТАНТУЯА НАР НЭГДЭВ

2017-01-30

Дархан-Уул аймгийн нийт нутгаар өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулж  мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, малчдад туслах, хандив цуглуулж мал маллагаанд хамгийн өргөн хэрэглэгддэг эд материалын дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн ИТХ-аас малчдад туслах “1000 төгрөг” аяныг санаачлан өрнүүлээд байна. 

Энэхүү аянд одоогийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн нийт 68 ААНБ, иргэн нэгдсэн бөгөөд өнөөдөр /2017.01.30/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Жаргалсайхан, Г.Алтантуяа нар нэгдэж, мөнгөн тусламж болон малын нэмнээ хандивлалаа.

Аяны хүрээнд цугласан нийт хандив, эд материалыг 2 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд малчдад хүргэх бөгөөд Дархан-Уул аймгийн нийт малчдад бус харин малын тоо толгой бага, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, мал маллагаанд хүн хүч дутмаг зорилтод бүлэгт хамаарах малчин өрхүүдэд хүргэхээр зорьж байна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%