Аймгийн засаг дарга А.Гылымханы үүрэг болгосны дагуу Төрийн алба хаагчдын харилцааны соёлыг дээшлүүлэх зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр МУИС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Хишигням, тус тэнхимийн багш докторант С.Нандинцэцэг нарыг урьж, Цагдаагийн газрын нийт алба хаагчдад “Харилцааны соёл” сэдвээр сургалт зохион явуулав.