Аймгийн ИТХ-ын
Нийгмийн бодлого, олон нийттэй харилцах хороо 2017 оны 02 дугаар сарын 03- ны
өдөр хуралдлаа. Аймгийн ИТХ нь 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд хороодын
үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллахыг
зорилго болгож байна.
Тус хорооны бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Нандинцэцэг, А.Пүрэвсүрэн, Г.Лхагважаргал, Ц.Анхзаяа, Б.Баяраа, М.Мянганбуу, Ш.Дагва, Л.Батжаргал, Г.Чинбат, М.Занданбилэг нарын 10 Төлөөлөгч багтдаг бөгөөд хороог Төлөөлөгч Б.Нандинцэцэг ахлан ажилладаг.
Энэ хуралдаанаар хорооныхоо 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөд үйл ажиллагааны зардал олгох тухай журамд санал авах асуудлуудыг авч хэлэлцлээ. Хорооны төлөвлөгөөнд аймгийн Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж хамгаалал, иргэдийн дундах хэлэлцүүлэг, зарим байгууллагад хяналт шалгалтын чиглэлийн бүтээлч ажлуудыг тусгаж ажиллалаа