Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Багуудын Засаг дарга нарыг батламжлав

2017-02-06

Дархан сумын 18 багийн ИНХ-ын анхдугаар хуралдаан энэ сарын 04-ний өдрийн өглөө 10.00 цагт товлогдсон байруудад амжилттай явагдаж дуусав. Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу хуралдааныг зохион байгуулсан ба хууль зөрчсөн үйлдэл гараагүй байна. Хуралдаанаар Багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргад нэр дэвшигчдийг сонгож баталгаажуулсан байна.

Дархан сумын 18 багийн хэмжээнд багийн ИНХ-ын даргад 36, Багийн ИНХ-ын Тэргүүлэгчид 70, багийн Засаг даргад 36 хүн тус тус нэр дэвшин өрсөлджээ.Дархан сумын багуудын ИНХ-ын анхдугаар хуралдаанаас багийн Засаг даргад нэр дэвшигдэж, олонхийн санал авсан буюу 50-иас дээш санал авсан Засаг дарга нарыг хуулийн хүрээнд батламжлуулахаар сумын Засаг даргад уламжилсан байна. Иргэдийн саналаар сонгогдсон багийн Засаг дарга нарыг Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал батламжлан 2017.02.06-ны өдөр төрийн тамгыг нь гардуулан өгч,ажилд нь амжилт хүслээ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%