Монгол хонины нэхийгээр дээл, гутал, хувцас хэрэглэл үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэдэг Үндэсний үйлдвэрлэгчдийн нэг болох “Дархан Минж” ХХК болон түүний салбар компани болох барилгын материал үйлдвэрлэлийн “Стандарт стийл” ХХК-ийн хамт олон өнөөдөр /2017.02.07/ аймгийн ИТХ-аас санаачилсан малчдад туслах “1000 төгрөг” аяныг дэмжиж буйгаа илэрхийлэн, хандив өглөө.
Тус байгууллагаас 750,000 төгрөгийн өртөг бүхий 150 хос нэхий бээлийг малчдад зориулан хандивлаж байна.
Аяны хүрээнд цугласан хандивыг энэ сарын 15, 16–ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн харьяа сумдын алслагдсан багуудын малчдад хүргэх юм.