Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН 14, 15 ДУГААР БАГИЙНХАН МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД НЭГДЭВ

2017-02-07

Аймгийн ИТХ-аас санаачилсан малчдад туслах аянд Дархан”Уул аймгийн төрийн болон хувийн хэвшлийн ААНБ-ууд, иргэд нэгдсээр байна. Тухайлбал өнөөдөр /2017.02.07/ “Дархан Минж” ХХК болон түүний салбар компани болох барилгын материал үйлдвэрлэлийн “Стандарт стийл” ХХК-ийн хамт олон болон Дархан сумын 14, 15 дугаар багийн хамт олон  “1000 төгрөг” аянд нэгдэж, хандив өглөө. 

Уг аяны хүрээнд Дархан сумын 14 дүгээр багийн ИНХ-ын Тэргүүлэгчид, Багийн захиргаа хамтран иргэдийнхээ дунд “1000 төгрөг” аян зарласан бөгөөд мөнгөн дэмжлэг болон 200,000 төгрөгийн өртөг бүхий эд материалыг аймгийн ИТХ-д хүлээлгэн өгсөн юм. 

Харин Дархан сумын 15 дугаар багийн Захиргаа болон тус багт үйл ажиллагаа явуулдаг “Зам” хуримтлалын бүлгээс төл малын элгэвч, нэмнээ болон хурганы уут, хүнсний бүтээгдэхүүнийг хандивлалаа. 

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%