Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД ХОТНОО “ЦАГААН САР-2017” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЯВАГДАЖ БАЙНА

2017-02-09

Төв аймгийн ИТХ-ын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хуралдсан  Гуравдугаар хуралдааны 02 дугаар тогтоолоор 2017 оныг “АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ ИРГЭН” урианы жил болгон зарласан бөгөөд тус урианы жилийн ажлын хүрээнд үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтан нутгийн ард иргэдэд хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилгоор “ЦАГААН САР-2017” Үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд Зуунмод хотын Дүнжингарав цогцолборт зохион байгуулагдан явагдаж байна. Үзэсгэлэн худалдаанд аймгийн 25 сумын давхардсан тоогоор 50 нэр төрлийн ойролцоогоор 360 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9545
7865 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%