Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗУУНМОД – УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ "МИШЭЭЛ ЭКСПО ТӨВ" БОЛЛОО

2017-02-09

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбатад “Зуунмод-Улаанбаатар”-ын чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний эцсийн зогсоолыг 2013 оны сүүлчээр “Драгон” төвд шилжүүлсэнээс зорчигчдод хүндрэл учруулж байгаа талаар иргэдээс гомдол санал ирсний дагуу Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболдод хүсэлт гаргасан. Мөн аймгийн Засаг даргад нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх талаар иргэдээс ирсэн хүсэлтийг судлан үзэж, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусган, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг хүссэний дагуу Аймгийн Засаг даргын захирамжаар Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх нь” аян зохион байгуулагдаж тус аяны хүрээнд  Зуунмод – Улаанбаатар   чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний талаар 1804 иргэнээс санал асуулга авч ажилласан бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 90,3 хувь нь Улаанбаатар хот дахь зорчигч тээврийн эцсийн буудлыг  хотын төвд ойрхон байлгах санал өгч, судалгааны дүн гарсан. Аяны хүрээнд зохион байгуулсан Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудал түүнээс гарах шийдэл” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан дүгнэлт, иргэдийн санал асуулгын дүнг нэгтгэн Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн тээврийн газарт хүсэлт хүргүүлж, эцсийн зогсоолыг  МИШЭЭЛ ЭКСПО ТӨВ, маршрутыг  Хан- уул дүүргийн АЖИЛЧНЫ СОЁЛЫН ТӨВИЙН БУУДАЛ  хүртэл явуулахаар шийдвэрлэсэн.  Иймд  Зуунмод – Улаанбаатар  чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг шинээр батлагдсан маршрутаар 2017 оны 2 дугаар сар 10-ны өдрөөс эхлэн мөрдөнө. 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%