Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД СОНГОГДСОН ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ БАЙНА

2017-02-09

       Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Цэндсүрэн, А.Янжмаа, М.Жаргалсайхан нар Дархан сумын 7 дугаар багийн зорилтод бүлгийн иргэдэд чиглэсэн “БАГААРАА ХАМТДАА” аяныг 1 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ. 
Уг аяны хүрээнд тус багт оршин суудаг өндөр настнууд, эрүүл мэндийн эрсдэлтэй болон эмзэг зорилтот бүлгийн иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд мөн зорилтод бүлэг хамаарах 50 гаруй өрхөд нүүрс, түлээ, хүнсний бүтээгдэхүүн, дулаан хувцас хэрэглэлийг олгох, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ортопед протезийн хэрэгслээр газар дээр нь үйлчлэх зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлсэн. 
Тэр дундаа хүнд өвчний улмаас хэвтрийн байдалд байгаа 11 иргэдэд нарийн мэргэжлийн эмч нар гэрээр нь үзлэг оношилгоо хийж, бүх биеийн болон хэсэгчилсэн бариа засал, асаргаа сувилгааг хийж үйлчилсэн байна.
Мөн аяны хүрээнд олон ААНБ-ууд мөнгөн болон эд материалын тусламжийг үзүүлсэн бөгөөд "Оргил" Эмийн сан, “Монос Амин дэм" Эмийн сангийн хамт олон, Дархан сумын 7 дугаар багийн иргэн Ж.Ганбаатар нарын хандивласан дархлаа дэмжих бүтээгдэхүүн, памперс, хөтөвч суултуур, эрүүл ахуйн багц бүтээгдэхүүнүүдийг өнөөдөр /2017.02.09/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч А.Янжмаа, М.Жаргалсайхан нар зохих эздэд нь хүргэлээ. 
Хүнд өвчний улмаас шаналж буй эдгээр хүмүүс “Багаараа хамтдаа” аяны хүрээнд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг гэрээр нь үзүүлж, асаргаа сувилгаанд хамруулж, хамгийн их шаардлагатай эд материалаар тусламж үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%