Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баянхонгороос төрөн гарсан Улсын сайн малчид

2017-02-10

Хонгор нутгаас Улсын сайн малчнаар долоон малчин тодорлоо. Жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олныг Засгийн газар шалгаруулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд Хонгор нутгаас Улсын сайн малчнаар дараах хүмүүс тодорсоныг та бүхэнд танилцуулж байна.

- Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн малчин Дарамын Пүрэв

- Баянцагаан сумын Дэлгэрэх багийн малчин Цэвэлмаагийн Батболд

- Гурванбулаг сумын 3 дугаар багийн малчин Лхамсүрэнгийн Бямбасамбуу

- Богд сумын 2 дугаар багийн малчин Өлзийгийн Сүхцэрэн

- Богд сумын 1 дүгээр багийн малчин Доржийн Батсуурь

- Эрдэнэцогт сумын 4 дүгээр багийн малчин Бямбаагийн Ган-Очир

- Бууцагаан сумын 4 дүгээр багийн малчин Чойжоогийн Ганхуяг