Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ-ТӨВ АЙМАГ”-2024 ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА

2017-02-10

Аймгийн ИТХ-аас батлагдсан бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө болон шинээр батлагдах шийдвэрийн төслүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг авч тусгахаар төлөвлөсөн  бөгөөд өнөөдөр буюу 02 дугаар сарын 10-ны өдөр  “Төв аймгийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг  боловсруулах ажлын хүрээнд “ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ-ТӨВ АЙМАГ”-2024   бодлогын баримт бичгийн төсөлд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын дунд аймгийн ЗДТГ-тай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Аймгийн ИТХ-аас энэ онд Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого, Аймгаас газрын талаар 2017-2020 онд баримтлах бодлого, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймгийн мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” “Төв аймгийн эрүүл мэндийн тогтолцоог 2017-2020 онд бэхжүүлэх дэд хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдийг иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9545
7865 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%