Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа

2017-02-10

Монголын уламжлалт баяр “Цагаан сар”-ыг угтан Баянхонгор аймагт үндэсний үйлдвэрлэл эрхлэдэг аж ахуйн нэгж, иргэдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, зах зээлд эзлэх байр сууриа бататгах боломжийг олгож, маркетинг борлуулалтын ажилд нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдааг 02 дугаар сарын 16, 17, 18, 19-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулна. Үзэсгэлэн худалдаа Биеийн тамир спортын газрын зааланд болно. Иргэд, хөдөлмөрчид та бүхнийг өргөнөөр ирж сонирхохыг хүсэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7044-2478, 8944-7788, 8876-5656 утсаар лавлана уу?

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5004
3599 / 72%
882 / 18%
253 / 5%
270 / 5%