Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сурагчид замын хөдөлгөөнд аюулгүй оролцох боломжтой боллоо

2017-02-10

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Э.Ганбат, дүүргийн замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч ахмад Х.Одбаяр нарын санаачилгаар бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор замтай ойр байрлах, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй эрсдэлтэй нийслэлийн тэргүүний ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн 1-ээс 5 дугаар ангийн нийт 1000 сурагчдад цацруулагчтай ханцуйвчийг бэлэглэлээ.
     Арга хэмжээнд дүүргийн 58 дугаар сургуулийн захирал, багш сурагчид оролцлоо.
     Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар сүүлийн 5 жилд 58 дугаар сургуулийн 79 сурагч зам тээврийн осол гэмтэлд холбогдсон тоон мэдээлэл гарсан байна.
     Энэхүү цацруулагчтай ханцуйвчийг сурагчид баруун гартаа зүүж, зам хөндлөн гарахдаа гараа өргөж жолооч нарт анхааруулга өгснөөр гарцаар аюулгүй зорчих, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нэг арга болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%