Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдаан боллоо

2017-02-10

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдаан болж өнгөрлөө. Хуралдаанаар сонгуулийн хэсгийн нутаг, дэвсгэр, төвийг байгуулах, 119 дүгээр сургуулийн дэргэд цэцэрлэг байгуулах, "Хоггүй Налайх" сарын аяны  хэрэгжилтэд хяналт тавих, төрийн дээд одон медалиар шагнуулахаар тодорхойлох зэрэг  асуудлыг авч хэлэлцэж, Налайх дүүргийн Сонгуулийн хэсгийн тоог 12 байхаар тогтоож, хэсгийн нутаг дэвсгэр, төвийн байршлыг баталж,  119 дүгээр дунд сургуулийн дэргэд "Ундрах эрдэм" цэцэрлэг байгуулах төслийг дэмжив. Мөн "Хоггүй Налайх" сарын аяны хэрэгжилтэд хяналт тавьж, цаашид албан байгууллага, иргэдийг идэвхжүүлж ажиллах заавар, зөвлөмж өглөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%