Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа Төлөөлөгчдийн үндэсний сургалт амжилттай зохион байгуулагдаж дууслаа

2017-02-11

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Щвейцарийн хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй “Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний сургалтанд Булган аймгийн 16 сум 1 тосгоноос 300 гаруй төлөөлөгч, хурлын нарийн бичгийн дарга нар  оролцож гэрчилгээгээ гардан авлаа. Нийт 6 өдрийн турш дараах сэдвээр багш нар хичээл зааж баг бүлгийн дасгал ажиллуулж тухайн сумдын хооронд туршлага судлууллаа. 
-Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, ИТХ-ын ажлын зохион байгуулалт сэдвээр Гавъяат хуульч, Мастер сургагч багш С.Цэгмид, -Иргэдийн оролцоо, Иргэдтэй харилцах нь сэдвээр Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Мастер сургагч багш Д.Батчулуун,   -Байгаль орчин Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, сургагч багш Р.Тунгалаг-Эрдэнэ 
-Орон нутгийн төсөв, санхүүгийн удирлага сэдвээр Сургагч багш Л.Алтангэрэл 
Уг сургалтын аймгийн ИТХ-ын ажлын алба болон аймгийн Соёлын ордны ажилчин, албан хаагчидтай хамтран зохион байгууллаа. Сургалтанд оролцсон нийт төлөөлөгч, сургагч багш нартаа ажлын амжилтыг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%