Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛОВ

2017-02-14

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар /2017.02.14/ “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Сургууль, цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчийн төлөөлөл томилох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Орон нутгийн өмч хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай”, “2016 оны газрын нэгдмэл сангийн тайлангийн тухай”, “Аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай”, “Илтгэл, илтгэгчийг батлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцсэн баталсан юм. Мөн  “2016 онд зохион байгуулсан худалдан авах ажиллагаа болон 2017 онд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагаа”-ны талаар мэдээллийг Орон нутгийн өмчийн газраас Тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан юм.
Тухайлбал аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолын хавсралтад зарим сургууль, цэцэрлэгийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг томилох тухай нэмэлтээр баталсан бөгөөд үүнд Шарын гол сумын 2 дугаар сургуульд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Амарсанаа, 14-р цэцэрлэгт аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ч.Оюунчулуун, Дархан сумын 1 дүгээр цэцэрлэгт аймгийн ИТХ-ын Төлөөлөгч С.Батжаргал, 25 дугаар цэцэрлэгт аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Азжаргал нар тус тус үүсгэн байгуулагчаар томилогдлоо. 
Мөн манай аймгийн 2017 оны төсвийн бүрдүүлэлт 3,5 тэрбум төгрөгөөр  нэмэгдсэнтэй холбогдуулан орон нутагт төлөвлөгдсөн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх талаар Тэргүүлэгчид хэлэлцлээ. 
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: “Орон нутгийн төсвийн бүрдүүлэлт нэмэгдэж байгаа нь гүйцэтгэгч байгууллагуудын ажлын үзүүлэлт сайн байгааг харуулж байна. 2017 оны 2 дугаар сарын 17-нд товлогдсон аймгийн ИТХ-ын 6 дугаар Хуралдаанаар “Төсвийн тодотголын тухай” хэлэлцэх бөгөөд “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийнхээ хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны Үндсэн чиглэл” болон Засаг даргын 2017-2020 онд хийх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллана” хэмээн онцолсон юм. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%