Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын Багийн ИНХ-ын дарга нарын зөвлөлгөөн болов

2017-02-15

Дархан сумын Багийн ИНХ-ын дарга нарын зөвлөлгөөн 2017.02.14 ны өдөр боллоо. Зөвлөлгөөнөөр 2017 онд шинээр сонгогдсон багийн ИНХ-ын дарга нарыг танилцуулав. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талаар сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар мэдээлэл хийлээ. Түүнчлэн бичиг хэргийн стандартын талаар зөвлөгөө өгсөн юм. Зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр оролцож УИХ-аас баталсан хууль тогтоомж,тойрогтоо хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгч цаашид багийн ИНХ-ын дарга нартай хамтран ажиллана гэв. Багийн ИНХ-ын зөвлөлгөөний эхэнд сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням хэлсэн үгэндээ:  Хурал, Засаг даргын хамтын ажиллагаа нэгдмэл санаа, бүтээлч идэвх санаачлага, иргэддээ хандаж буй харьцаа хандлагаас нутаг дэвсгэрийн хөгжил ард иргэдийн амьдрал ахуй шууд шалтгаална. Хамгийн гол нь иргэд сонгогчдынхоо санаа бодол, хүсэл эрмэлзлэл дээр тулгуурлаж нэгдмэл санаатай, нэгдсэн байдалтай, бие биедээ зарчмын өндөр шаардлага тавьж, удирдах удирдуулах ёс горимоо дагаж, нутаг дэвсгэртээ эзэн нь болж ажиллах явдал чухал юм. Авилга авах, хүнд суртлын бай болох,  иргэдийг чирэгдүүлэх,  харилцааны соёл муу эзэмшсэнээс болж иргэдийг гомдоох  явдал нь Таны ажиллаж буй орчинд бага ч гэсэн байвал танаас хамаарахгүйгээр таныг ямагт иргэдээс чинь холдуулаад байгаа гэдгийг санаж ажиллахыг хүслээ.
1.    Дархан сумын хэмжээнд шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах зорилтын хүрээнд аймаг, сумын Хурлын дэргэдэх Иргэний танхимуудаас хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана. Үүнд багийн ИНХ-ын дарга нар тус бүр 5-аас доошгүй иргэний хамт оролцдог ажлыг хэвшил болгоё.
2.    Багийн ИНХ  ажлаа жил, улирлаар төлөвлөж хэрэгжүүлэх, биелэлтийг улирал тутамд сумын Хурлын ажлын албанд ирүүлж заншаарай.
3.    Сар бүрийн эхээр багийн нийгмийн ажилтнаар дамжуулан Цагдаагийн газраас гаргадаг Бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээ, Саатуулах байранд саатуулагдсан иргэдийн судалгааг Та бүхэнд хүргүүлнэ. Ахуйн хүрээнд архидан согтуурах явдал их байна. Та бүхэнд хүргүүлж буй мэдээнд байгаа. Өдөрт 100 гаруй иргэн саатуулагдаж, төдий тооны иргэдийг цагдаа нар  гэр оронд нь хүргэж өгдөг байна. Саатуулагдсан иргэдийн тал хувь нь гэр орондоо түгшүүр төрүүлсэн байна. Ахуйн хүрээнд архидан согтуурах явдал  гэмт хэргийн шалтгаан нөхцөл болж байна. Иймээс энэ асуудалд Та бүхэн онцгой анхаарч, хүргүүлж буй мэдээ, судалгааны мөрөөр гэмт хэрэг, зөрчилд өртсөн, эрүүлжүүлэгдсэн иргэдтэйгээ тулж ажиллах үүрэг даалгаварыг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%