Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

2017-02-16

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Эмэгтэйчүүдийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Мэдээлэл технологийн алба, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран 19 дэх жилдээ сар шинийн өмнө “Цагаан сар-2017” үзэсгэлэнг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр /2017.02.15/ аймгийн Залуучууд театрт үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээг зохион явууллаа. Өнөө жил “Үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор үзэсгэлэн худалдаа явагдаж байна. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа, бүтээгдэхүүнийг өргөнөөр борлуулах эрхэм зорилготой энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуй нэгж байгууллага оролцож байгаа бөгөөд Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Архангай зэрэг ойролцоо аймгуудын бизнес эрхлэгчид өөрсдийн урласан бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ. Өнөөдрөөс эхэлж байгаа энэхүү үзэсгэлэн худалдаа 5 өдрийн турш үргэлжлэн явагдах учраас Дарханчууд та бүхнийг цагаан сарын бэлэг дурсгал, тавгийн идээгээ нэг дороос өргөн сонголттойгоор хямдралтай үнээр худалдан авахыг уриалж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%