Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах" ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа.

2017-02-16

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 135 тоот захирамжаар "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах" ажлын хэсэг байгуулагдан 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт ажиллалаа.
Тэрээр ажлын хэсэг "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, өөрчлөх агуулга" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, социологийн түүвэр судалгаа авлаа.
Хэлэлцүүлэг, судалгаанд аймгийн ИТХ, ЗДТГазар болон харьяа агентлагууд, Баянхонгор сумын ИТХ, ЗДТГазар, Давж заалдах болон анхан шатны шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, ШШГА, ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл тус тус оролцсон байна.

                                                                                                                   Ц.Мөнхзул /2017.02.16/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4094
2780 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%