Аймгийн ИТХ-аас санаачлан өрнүүлж буй малчдад туслах “1000 төгрөг” аянд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид нэгдэж, мөнгөн дэмжлэг болон эд материалын хандив өгсөөр байна. Тухайлбал аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Эрдэнэсүх малчдад зориулан 1 тн буюу 40 шуудай хивэг хандивласан юм.
Аяны хүрээнд цугласан нийт эд материалын хандивыг аймгийн ХХААГ-аас сумдад хуваарилж байгаа бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Г.Эрдэнэсүх болон бусад байгууллагуудаас өгсөн хивгийг мөн малчдад хүргүүлэхээр сумдын удирдлагуудад хүлээлгэн өгч байна.