УИХ-ын намрын чуулган завсарлах хугацаанд тойргийнхоо
иргэд сонгогчдод УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжийг сурталчлах, иргэд
сонгогчдынхоо дуу хоолойг сонсох зорилгоор хөдөө орон нутагт ажиллаж буй УИХ-ын
гишүүн Отгоогийн Батнасан энэ сарын 15- ны өдөр Мөнххайрхан суманд ажиллалаа.
УИХ-ын гишүүний томилолтын баг бүрэлдэхүүнд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди,
тус сумаас сонгогдсон Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Болдбаатар, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс
багтсан ажиллав. Ажлын хэсгийн
бүрэлдэхүүнийг сумын ИТХ-ын дарга Я.Очир, Засаг дарга Б.Батболд, ЗД-ын орлогч
дарга Ц.Ганболд нарын сумын удирдлагууд хүлээн авч уулзан сум орон нутгийн цаг үеийн ажлын талаар мэдээлэл солилцоод сумын иргэд
хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа.