Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МАЛЧДАД ТУСЛАХ “1000 ТӨГРӨГ” АЯНЫ ХҮРЭЭНД ЦУГЛАСАН ХАНДИВЫГ МАЛЧДАД ХҮРГЭХ ТУХАЙ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРЛААР МЭДЭЭЛЭВ

2017-02-17

      Дархан-Уул аймгийн нийт нутгаар өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулж  мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, малчдад туслах, хандив цуглуулж мал маллагаанд хамгийн өргөн хэрэглэгддэг эд материалын дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн ИТХ-аас малчдад туслах “1000 төгрөг” аяныг 2016 оны 12 дугаар сарын 1-нээс 2017 оны 2 дугаар сарын 16-ныг хүртэл 2 сарын хугацаанд  зохион байгуулсан. 
Учир нь энэ үеэр өвлийн идэр хүйтнийг дөнгөж давсан малчид маань хаврын хахирган үетэй золгодог учраас энэ цаг үеийг тааруулан Дарханчуудынхаа хандивласан мөнгөн дэмжлэг болон эд материалын хандивыг хүргэх юм.
Малчдад туслах аянд төрийн 28 байгууллага, Дархан сумын ЗДТГ болон 13 багийн захиргаа, тус багийн иргэд,  12 ЕБС, 19 цэцэрлэг, ШУТИС, Уул уурхайн Политехникийн коллеж, ХААИС, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Дархан салбар, Мандах бүртгэл дээд сургууль зэрэг 6 Их, Дээд, Мэргэжлийн сургууль, Улаан загалмайн хороо, “Хатан ухаан шүтэхүй ТББ, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Иргэний нийгмийн зөвлөл, Нийгмийн ардчилал Оюутны холбоо, Буянт Салхит өргөө СӨХ зэрэг 6 төрийн бус байгууллага нэгдсэн байна. 
Мөн Дархан-Ус суваг ХК, Дархан дулааны сүлжээ ТӨХК, Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХК, Дулаан шарын гол ТӨХК, Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХК, Дархан дулааны цахилгаан станц ТӨХК зэрэг эрчим хүчний салбарын  хамт олон нэгдэж хандив өгчээ. 
Түүнчлэн Бэрц Инженеринг ХХК, “Олуулаа” ХХК, Шинэ Нөр Их ХХК, Дархан Минж ХХК, Стандарт Стийл ХХК, Төмөр зам Дохиолол холбооны 1 дүгээр анги, Эко ноос ХХК, Дархан Мөнхийн үсэг ХХК, Шүтэн-уул ХХК, Хаан банкны Бизнесийн төв, Дархан эм хангамж ХХК, Энхийн тун ХХК, Данс дүүрэн ХХК, Дуут Дархан ХХК, Дархан сумын 16 дугаар багийн хуримтлалын “Дэгжих урлан” бүлэг зэрэг 15 хувийн хэвшлийн байгууллага сайн дураар нэгдэж мөнгөн дэмжлэг болон эд материалын хандив өргөсөн байна. 
Эдгээр байгууллагуудаас гадна Тээвэр Дархан ХХК-ийн Алтан сагс, Дархан Цогцолбор, Дархан зах, Барилгын материалын танхим, Шинэ орчин төв зэрэг 5 байгууламжийн 25 эгнээ тасаг, хэсгийн түрээслэгчид тус бүрээр нэгдэж, мөнгөн дэмжлэг үзүүлж, хамгийн идэвх санаачлагатай оролцсоныг онцлох нь зүйтэй. 
Мөн Нийтийн бүжгийн спортын “Ирээдүй” клуб болон 2 иргэн хандивын дансад шууд хандаж хандив өгсөн.
Эцэст нь малчдад туслах аянд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид тус бүрдээ мөнгөн дэмжлэг болон эд материал, хивэг зэргийг хандивлажээ. 
Аянд нэгдсэн хүмүүсээс хамгийн балчир нь Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн Б.Цогзолмаа багштай 1-ийн 5 дугаар ангийн 40 сурагчид байлаа.
Аймгийн ИТХ-аас санаачлан өрнүүлсэн Малчдад туслах “1000 төгрөг” аянд нийт 155 төрийн болон хувийн хэвшлиийн ААНБ оролцсон бөгөөд , үүний цаана 10,000 албан хаагч, ажилчид, иргэд оролцсон гэсэн үг юм. 
Ингээд Дархан-Уул аймагт хамгийн өргөн цар хүрээг хамарч, малчдад туслах хандивыг цуглуулсан энэхүү аяны хүрээнд хандивын дансаар нийт 9 сая 750,000 төгрөг, 8 сая 800 гаруй мянган төгрөгийн өртөг бүхий мал маллагаанд шаардлагатай эд материал цугласан байна. 
Аяны хүрээнд цугласан хандивыг Дархан-Уул аймгийн нийт малчдад бус харин, малын тоо толгой багатай, мал маллагаанд хүн хүч дутмаг, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх зэрэг зорилтод бүлэгт хамаарах малчин өрхүүдэд хүргэхээр зорьж байна. 
Үүний тулд мөнгөн хандивыг дээрх зорилтод бүлгийн малчин өрх тус бүрт 100,000 төгрөгийг олгоно. Мөн элгэвч, нэмнээ, хурганы уут, хувцас, лаа, шүдэнз, ахуйн хэрэглээний эд зүйлс, хүнсний бүтээгдэхүүн зэрэг цугласан нийт бараа материалуудыг 4 суманд жигд хуваарилж хүлээлгэн өгсөн байна. 
Гэхдээ хандивуудыг тухайн сумын засаг даргаас гадна аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид малчдад хүргэх ажлыг хариуцах юм. 
Малчдад туслах сайн дурын хандивын аянд нэгдсэн бүх ААНБ, иргэдийг алдаршуулан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг аймгийн ИТХ-аас өдөр тутамд зохион байгуулж ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%