Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс борлуулахыг зогсооно

2017-02-18

Дархан сумын ЗДТГ-аас эрхлэн аймгийн Мэргэжлийн Хяналтын газар, Цагдаагийн Газартай хамтарсан ажлын хэсэг гарч цагаан сарын шинийн нэгний өмнө гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн борлуулдагийг зогсоож элдэв эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор үзлэг шалгалт хийж эхлэв.
Тус ажлын хэсгийнхэн Дархан сумын тавдугаар багт байрлах “Хаан банк”-ны хажууд мөн “Хуучин хороолол”-ын 20 дугаар байрны автобусын зогсоолын харалдаа зөвшөөрөлгүй цэгт гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу албан мэдэгдэл өгч ил задгай газарт хүнсний бүтээгдэхүүн худалдахаа таслан зогсоохыг анхаарууллаа.
Хуулиараа хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас их хэмжээгээр импортлох эрх нь аж ахуй нэгжид байдаг бол харин хувь иргэнд хэрэгцээнээс илүү хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглодог. Гэвч иргэд Оросын Холбооны Улсаас оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг ийнхүү хадгалалтын горим зөрчиж их хэмжээгээр худалдан борлуулсаар байна. Энд худалдаа наймаа хийж байгаа иргэд хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулиудыг зөрчихөөс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг ч зөрчдөг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%