Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, тооллого эхэллээ

2017-02-18

Дархан-Уул аймгийн Татварын хэлтэсээс эрхлэн хэвлэлийн бага хурал хийж тус аймагт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах техникийн хяналтын үзлэг, тооллого эхэлснийг зарлав.

Уг үзлэг тооллогыг Зам, тээвэр, Барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэглсийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журам”-ын 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Аймгийн Засаг даргын А/59 тоот захирамж гарсанаар үзлэг, тооллогыг эхлүүлж байна гэж аймгийн Татварын хэлтсийн дарга Ж.Баярт-Од хэллээ.

Тэрбээр: “Бид энэхүү үзлэг, тооллогыг тус аймагт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах, техникийн хяналтын үзлэгт хамруулах зорилгоор зохион байгуулж байна. Үзлэгийг ачаалал багатай зохион байгуулахын тулд бүх сумдад тогтоосон хуваарийн дагуу очиж ажиллана” гэв. Албан татвар, төлөх хураах ажлыг тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор ангилж татвар төлөгчдөд чирэгдэлгүй, ачааллыг жигд болгон зохион байгуулах үүднээс аймгийн “Авто тээврийн үйлчилгээний нэгдсэн төв”-д нэг цэгээр үйлчлүүлэх боломжоор хангасан байна.

Тус аймагт нийт 21 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг ч өнгөрсөн онд 13 мянган тээврийн хэрэгсэл  улсын үзлэг тооллогод оржээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%