- Багийн Засаг даргын тайланг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх,
- Багийн сангийн тайланг танилцуулах
- Тооллогын комисс байгуулах
- Багийн ИНХ-ын даргыг сонгож батлах
- Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоон, сонгож батлах
- Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Сумын ИТХ-ын дарга У.Алтанхүү ИТХ-аас 100 хоногт хийсэн ажлын тайлангаа танилцуулж, сумын Засаг дарга Л.Мөнхбадрах мэдээлэл хийв.
1-р баг /Цог/-ийн ИНХ-ын даргаар Б.Нарандэлгэр, Тэргүүлэгчдээр Б.Нарандэлгэр, Н.Сэрээтэр, Ё.Дашням, Г.Одонгэрэл, О.Цэцэгдэжид, Багийн Засаг даргаар Т.Мөнхбат,
2-р баг /Талын нар/-ийн ИНХ-ын даргаар О.Цолмон, Тэргүүлэгчдээр О.Цолмон, Ө.Уранчимэг, Б.Мөнгөнцэцэг, Л.Батсүмбэр, Н.Гэрэлт-Од, Багийн Засаг даргаар П.Билигтсайхан нар сонгогдов.