Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Эрчим хүчний хэмнэлт-Иргэдийн амьдралд” нээлттэй хэлэлцүүлэг болов

2017-02-20

Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-тай хамтран 2017.02.17-ны өдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав. Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан.
Төвийн бүсийн 13 аймаг хөнгөлөлт эдлэх ба Дархан-Уул аймаг багтаж байна. Явуулын хэлэлцүүлэгт Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, ДСЦТСүлжээ ХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Батжаргал, МХГ-ын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.Оюунтуяа нар оролцож иргэдийн асуултад хариулт өглөө. Дархан сумын 1-3 дугаар баг 3717 хэрэглэгчтэй. Үүнээс 1718 өрх ухаалаг тоолууртай бөгөөд шөнийн тариф 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдаж байгааг ДСЦТСүлжээ ХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Батжаргал хэлэв.

”Эрчим хүчний хэмнэлт-Иргэдийн амьдралд” явуулын хэлэлцүүлэгт Дархан сумын 1,2,3 дугаар багийн 80 орчим иргэд оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Иргэдийн зүгээс : Хэрэглэгч хангагч байгууллагын хоорондын харилцаа , Төлбөр тооцооны маргаан,Техник технологи нэвтрүүлэх үлдсэн айлуудад ухаалаг тоолуур суурилуулах зэрэг асуудлыг хөндөн ярив. Хэлэлцүүлгийн үеэр ДСЦТСүлжээ ХК-ийн хэмжүүр тоолуур лаборторийн алба тоолуурын баталгаажуулалт хийх, өр төлбөр шүүх, санал хүсэлт гомдол гаргасан 21 айлын асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.



Тодруулбал хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу 3 газарт 7 ширхэг шон босгох айлуудын унжсан тасарсан гэмтэлтэй кабель утсыг шинээр солих ажлыг үнэ төлбөргүйгээр гүйцэтгэж өглөө. Асуудлаа ярьж цаашид хийгдэх бүтээн байгуулалтын талаар нэгдсэн мэдээлэл авч, тулгамдсан асуудлаа газар дээр нь шийдвэрлүүлсэн явдалд иргэд талархалтай хандаж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%