Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын IV хуралдаан хуралдлаа

2017-02-20

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IV хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд хуралдлаа. 
Хурлын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд: 
1.“Төв аймгийг хөгжүүлэх хэтийн зорилт” батлах тухай

2. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг дүгнэх тухай

3. Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар 2016 онд хийсэн ажлын дүн, 2017 онд хийх ажлын чиглэл батлах тухай

4. Сэргэлэн сумын зарим газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолын төсөлд санал өгөх тухай

5. Аймгийн 2016 оны төсвийн шилжих үлдэгдэлээс санхүүжүүлэх арга хэмжээний  жагсаалтыг батлах тухай

6. Аймаг хөгжүүлэх сангийн журамд өөрчлөлт оруулах тухай 

            

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9545
7865 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%