Учран золгож буй "Алтан
унжлагат" хэмээх Гал тахиа жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас 5
малчин "Улсын аварга малчин" цол хүртсэн. Тэдний нэг нь Эрдэнэбүрэн
сумын Хонгио багийн малчин Намдагийн Олонбаяр юм. Улсын аварга
малчин Намдагийн Олонбаярын шагналыг УИХ-ын гишүүн О.Батнасан, Аймгийн ИТХ-ын
дарга Г.Пүрэвганди, Аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар гардуулан өгч баяр
хүргэлээ. Мөн шагнал гардуулах ёслолд тус сумын удирдлагууд, ах дүү төрөл
төрөгсөд нь оролцож баяр хүргэлээ.