Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын ИТХ-аас “Мичин жилийн шилдэг”-үүдийг тодруулав

2017-02-22

Дархан сумын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, 2016 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, Дархан  сумын хөдөлмөрийн аваргаар шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамт олонд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2017.02.22-ны өдөр Залуучууд театрт боллоо. Шагнал гардуулах ажиллагаанд Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар , сумын Засаг дарга Б.Азжаргал, сумын Засаг даргын орлогч Д.Батбаяр нар оролцов.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг  хөгжүүлэх, иргэд, сонгогчдын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, Хурлаас зохион байгуулсан ажлуудын үр нөлөөг дээшлүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж, 2016 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж ИТХ-ын “Шилдэг Тэргүүлэгч”-ээр Д.Жамбалдорж ,”Шилдэг Төлөөлөгч “ –өөр Т.Чимгээ Б.Эрдэнэ-Очир даргатай 14 дүгээр багийн ИНХ-ыг “Тэргүүний  ИНХ”-аар тус тус шалгаруулж, өргөмжлөл мөнгөн шагналаар урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%