Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн малчин С.Урантөгс "Аймгийн аварга малчин" цол хүртлээ

2017-02-26

Зэрэг сумын Гүвээ багийн малчин С.Урантөгс "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн сар шинийн босгон дээр "Аймгийн аварга малчин" цол хүртсэн 37 малчдын нэг болж байна. Тэрээр энэ жилийн аймгийн аварга малчидаас насаар хамгийн залуу ч мал маллах арга туршлагаараа ийнхүү аймагтаа үнэлэгджээ. С.Урантөгс түүний гэргий н.Одгэрэл нарын "Аймгийн аварга малчин"-ы шагнал болох "Энгэрийн тууз", "Энгэрийн тэмдэг", "Хүндэт өргөмжлөл" дагалдах мөнгөн шагнал 300,000 төгрөгийг Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэлээ. "Аймгийн аварга малчин" цол хүртсэн С.Урантөгс болон гэр бүлд нь баяр хүргэж Зэрэг сумын ИТХ-ын дарга Д.Октябрь, Засаг дарга Б.Ундрах, Засаг даргын орлогч н.Жаргалсайхан нар баяр хүргэж "Хүндэт өргөмжлөл" дурсгалын зүйл гардуулж амжилт хүслээ.  С.Урантөгсийнх  өнгөрсөн 2016 онд 1300 орчим толгой мал тоолуулжээ. Мал сүргийнх нь  ихэнх хувийг хонь, ямаа эзэлдэг байна. Дуудах нэрийг аав ээжээсээ авч дуурсах алдрыг хүн өөрөө олдог болохоор илүү их хичээж "Улсын аварга малчин" болохын төлөө зүтгэж ажиллахаа аймгийн шинэхэн  аварга малчин С.Урантөгс итгэл дүүрэн илэрхийлж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3916
2718 / 69%
715 / 18%
239 / 6%
244 / 6%