Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Онон багийн ИНХурал боллоо

2017-02-23

                         2017 оны 02 дугаар сарын 22-ний өдөр
        Онон багийн Иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа. Хурлын эхэнд сумын ИТХ-ын ажлын албанаас ЗЗНДНТУТХуульд заагдсан багийн ИНХ-ын эрх үүргийн талаар товч мэдээлэлийг иргэдэд хүргэлээ.Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн батлав.
          1. - Багийн Засаг даргын тайлан сонсох
          2. - Багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгох
          3. - Багийн Засаг даргыг томилох
                                                           Шийдвэр:
     Багийн ИНХ-ын даргад Ц.Чинбат, Ц.Одонтуяа, Г.Отгонбаяр, Ж.Үржинханд, С.Алтанхуяг нар нэр дэвшиж өрсөлдсөнөөс Ц.Чинбат олонхын авснаар Онон багийн ИНХ-ын даргаар сонгогдон тамга тэмдгээ гардан авлаа.
Багийн ИНХ-ын Тэргүүлэгчдэд Ц.Ганбаатар, Э.Жаргалсайхан, Г.Отгонбаяр, Ж.Үржинханд, Ч.Баярчимэг нар нэр дэвшин өрсөлдөж дараах иргэд Тэргүүлэгчдээр сонгогдов
                    Ц.Ганбаатар 
                    Э.Жаргалсайхан
                    Г.Отгонбаяр 
                     Ч.Баярчимэг
         Багийн Засаг даргын сонгуульд Д.Хонгорзул, В.Баярцогт, Д.Балжмаа, Б.Сүхбат нар нэр дэвшиж санал хурааснаас олонхын буюу 56 хувийн санал авснаар Онон багийн Засаг даргаар Д.Хонгорзул сонгогдон батламжлуулахаар Сумын засаг даргад тогтоолыг хүргүүллээ.

хуралдаанд оролцогч иргэд

багийн засаг даргад нэр дэвшигчид

шинээр сонгогдсон БИНХ-ын дарга Ц.Чинбат тамгаа гардан авлаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%