Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

2017-02-23


Өмнийн говийн хөдөлмөрч, бүтээлч ард иргэд та бүхэндээ XVII жарны “Алтан унжлагат хэмээх ” гал тахиа жилийн сар шинийн мэндийг хүргэж ирж буй тахиа жилдээ хүн бүр эрүүл энх байж, амьдрал ажил үйлс нь өөдрөг, аз жаргалтай, элбэг хангалуун байхын өлзийтэй ерөөлийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, мэндчилье.

Аав ээж, ахмад буурлууддаа дээд хүндлэл үзүүлэн ахан дүүс, айл саахалтаараа эв нэгдлээ бататган  золгож, хүүхэд багачууддаа сэтгэлийн хүндлэл бэлгээ өгдөг Монгол түмний төрт ёсны уламжлалт сар шинийн баяраар өмнийн их  говийн  өгөөмөр сэтгэлтэй ард түмнээ хүндлэн золгож байгаадаа баяртай байна.

Улиран одож буй гал бичин жил Өмнөговьчууд бид бүхний хувьд ололт амжилт, хөдөлмөр бүтээл арвин, хур бороо элбэг өнтэй сайхан жил болж өнгөрлөө. Малчин түмний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд Өмнөговь аймгийн мал сүрэг түүхэндээ хамгийн олон буюу 2,313,963 тоо толгойд хүрлээ.

Өнгөрсөн 2016 онд Монголын ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх барих эрхээ эдлэж ирэх дөрвөн жилд Монгол Улс, Аймаг, Нийслэл, сум, дүүрэг, баг, хороодоо удирдан жолоодож хөгжүүлэх төрийн түшээдээ сонгож томилсон онцлог жил байсан.  

Ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн удирдлагууд бид бүхэн ард иргэдээ тогтвортой ажлын байраар хангаж айл өрх бүрийн орлогыг бодитой нэмэгдүүлэхийн төлөө, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг улам чанаржуулж, төрийн албыг хүнд суртал авлигалаас ангид байлгаж шудрага ёсыг тогтоон төлөвшүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.

Түүнчлэн нэгэнт нээгдсэн эрдэс баялагийн арвин их үүц Тавантолгой, Оюу толгой, Нарийнсухайт зэрэг уул уурхайнуудаа зөв зохистойгоор үйл ажиллагааг нь эрчимжүүлж, говьчууддаа ирэх үр өгөөжийг нь бүх талаар нэмэгдүүлэхийн төлөө идэвхитэй ажиллах болно.

Өмнөговьчууд бид бүхний хөдөлмөр бүтээл, сэтгэл зүтгэлийн багагүй амжилтаараа угтаж  буй гал тахиа жил говь нутгийн зон олонд маань эрүүл энх, аз жаргал бэлэглэн ажил үйлс бүхнийг нь өөдрөг бүтэмжтэй байлгаж, буянхишиг хуруулан өлзийхутаг оршсон сайхан жил болох болтугай.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Х.СУГИР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%