Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Дэвжээ” тэмцээн зохион байгуулав.

2017-02-23

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөл, Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОНХХ-1, 2 хамтран “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо, хуулиа дээдэлье” сэдэвт “Дэвжээ” тэмцээнийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сурагчид, эцэг, эхийн төлөөллийг хамруулан зохион байгууллаа.
Тэмцээнийг нээж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн гишүүн, аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга С.Үнэнбуян үг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.
Нийлбэр дүнгээрээ Бууцагаан сумын сургууль 1-р байр, Номундалай сургууль 2-р байр, Галуут сумын сургууль 3-р байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, "Өвгөн жаргалант" хүүхдийн зусланд амрах эрхийн бичгээр шагнууллаа.

                                                                Ц.Мөнхзул /2017.02.23/



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%