Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээс
жил бүр цагаан сарын баярт зориулан уламжлал болгон бэлтгэн хүргэдэг “Монгол
Түмний Мэнд” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын дарга
Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, Шарын гол сумын Засаг дарга
Д.Амарсанаа, Музейн дарга Д.Жамбалдорж, Биеийн тамир спортын газрын дарга
Н.Батлав, Дархан хотын хүндэт иргэн Т.Цэвэгмэд, Гавъяат
барилгачин М.Мөнхбат, Дэлхийн аварга, Дархан фитнес клубын багш Б.Бадамсүрэн,
Улсын аварга малчин, Хонгор сумын малчин М.Уайхан, Шарын гол сумын өндөр настан
В.Насанжав, “Гүрэн хамтлаг” бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож сар шинийн
мэндчилгээ дэвшүүлсэн байна. “Монгол Түмний Мэнд” нэвтрүүлэг МҮОНРТ-ээр шинийн
нэгний 11.00 цагаас эхлэн аймгуудын мэндчилгээ үсгийн дарааллаар үзэгчдийн
хүртээл болох юм байна.