Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАВ

2017-02-24

Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөнөөс хойш Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж ирсэн, орон нутгийнхаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх бодлого шийдвэрийг тодорхойлж ирсэн  түүхэн замналтай байгууллага юм.
Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын хууль тогтоомжид тусгагдсан бүрэн эрх, чиг үүрэг, сумынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн сумын ИТХ-ыг тодруулдаг  уламжлалтай бөгөөд  2016 оны ажлаараа шалгарсан Дархан сумын ИТХ-ыг нутгийн өөрөө удирдах ёсны “Тэргүүний байгууллага” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшуулав.
Мөн аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэхэд идэвхи санаачлагатай оролцсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Пунцагбаатарын Юра, Түвдэндоржийн Ганболд, Майдаржавын Жаргалсайхан нарыг “Тэргүүний төлөөлөгч”-өөр шалгаруулж гэрчилгээ, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулсан юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%