Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Мичин жилийн “ТЭРГҮҮНИЙ БАГ”-ууд тодорлоо

2017-02-24

1Орхон сумын Баян-Өлзийт баг нь 2016 онд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар автомашины гражын барилгыг 60.0 сая төгрөгөөр, Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнги аймгийн хөрөнгө оруулалт, аймгийн Засаг даргын шийдвэрээр Эрүүл мэндийн төвд тусгай зориулалтын түргэн тусгамжийн машин, Солонгос Улсын Кёнги аймгийн төлөөлөгчдийн тус суманд хүлээн авч өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах, хөдөө аж ахуйн чиглэлээр 30.0 сая вонны төслийг эхлүүлэх, Сэлэнгэ-Дарханыг холбосон төв замын дагуу Орхон хаалганы дэргэд хүнсний ногоо худалдан борлуулах павильоныг ашиглалтад оруулсан зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэж, санаачилгатай ажилласнаар хөдөөгийн сумдын багуудаас 2016 оны аймгийн“Тэргүүний баг” –аар шалгарсан байна.

2Дархан сумын 14 дугаар баг нь 2016 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр орон сууцны гадна талбайг тохижуулан, Жишиг хороолол-4 хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 1 хорооллын 1а, 1б, 33, 38, 39 дүгээрбайруудын өмнөх талбайд авто замын өргөтгөл зогсоолыг шинээр байгуулсан, Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын 60 сая төгрөгийн санхүүжилтээр олон улсын стандартад нийцсэн 2 корт бүхий иж бүрэн зүлгэн талбайг ашиглалтад оруулсан зэрэг олон томоохон ажлуудыг хэрэгжүүлснээр Дархан сумын багуудаас 2016 оны аймгийн “Тэргүүний баг” – аар шалгарсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1556
616 / 40%
488 / 31%
219 / 14%
233 / 15%