Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-УУД ТОДОРЛОО

2017-02-24

XVII дугаар жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сар “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан 2016 онд хийж бүтээсэн ажил өөрсдийн идэвх санаачилга, хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан иргэдийг шагнаж алдаршуулав.

1. Боловсролын салбарын хөдөлмөрийн аваргаар Дархан сумын 4 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Дамдинсүрэнгийн Тунгалаг шалгарлаа. Тэрээрболовсролын салбарт 34 жил ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, аймгийн Тэргүүний ажилтан, аймгийн шилдэг багш цол тэмдэг, Багшийн алдар тэмдгийн эзэн юм байна. Ажиллах хугацаандаа хүүхэд бүрийн авьяас чадварыг хөгжүүлэх, зураг болон урлагийн авьяас чадварыг нээн хөгжүүлж улс аймаг, бүсийн уралдаан тэмцээнд 900 гаруй хүүхдийг амжилттай бэлтгэн оролцуулж амжилт гаргасан ба 40 гаруй багш нарыг сургах, ажлын байранд нь сургах дадлагажуулан хөгжүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн. 2016 онд Монгол Улсын зөвлөх багш мэргэжлийн зэргийн шалгуурыг хангасан нь Дархан-Уул аймгийн сургуулийн өмнөх боловсролын салбарт анхдагч болж чадсан. Мөн сургуулийн өмнөх боловсролын салбарын багш нарт зориулсан сургалтын гарын авлага, хүүхдэд зориулсан дасгал ажлын ном, сурах бичиг боловсруулан гаргаж олны талархлыг хүлээсэн сурган хүмүүжүүлэгч юм.

2. Эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн аваргаар Эрүүл мэндийн газрын Тархвар судлаач эмч Баяндалайн Эрдэнэцэцэг шалгарлаа. Тэрээр эрүүл мэндийн салбарт 9 жил ажиллаж байгаа бөгөөд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон халдварын голомтыг таслан зогсоох ажлуудыг тухай бүр оновчтой зохион байгуулан ажиллажээ. 2016 онд гарсан “Улаан бурхан” өвчний голомт, өвчлөлүүдэд аймгийн халдвар эсэргүүцэх тархвар судлалын багийг ахлан ажиллаж халдварын тархалтыг бууруулан ажилласан.

3. Аж үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн аваргаар “Дархан Дулааны Цахилгаан станц” ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн ашиглалтын инженер Дашнямын Бадамгарав шалгарлаа. Тэрээр 2008 оноос өнөөг хүртэл тус компанийн Дамжлагын машинч, Түлш дамжуулах цехийн ээлжийн дарга, ашиглалтын инженерээр ажиллаж байна. Д.Бадамгарав нь хариуцсан тоноглолын жигд ажиллагааг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, эзэмших чиглэлээр 2016 онд Лентэн ЗА-н хөдөлгүүр бүрэн шинэчлэхэд анхдагч нь байж шинэчлэлтийн явцад засварын инженертэй хамтран санал бодол солилцож ажилласан, ЛК-ЗА-н шинэчлэлтийн дараах ашиглалт, ажиллагаанд дамжлагын ажилчдыг 100% сургаж дадлагажуулсан. ЛК-ЗА-н хөдөлгүүр, редуктор, инвертор суурилуулснаар тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа дээшилж, тоноглолын хүчин чадал 150 тн/цаг-с 186 тн/цаг болон нэмэгдэж, ажлын байрны орчин нөхцөл сайжирсан зэрэг компанийн амжилт бүтээлд өөрийн хувь нэмрээ оруулж идэвх зүтгэл гаргасан хөдөлмөрч шилдэг ажилтнуудын нэг юм.

4. Дэд бүтцийн салбарын хөдөлмөрийн аваргаар “Дархан-Ус Суваг” ХК-ийн хэмжүүрийн инженер Найдангийн Энхбаатар шалгарлаа. Н.Энхбаатар нь аймгийн Аж ахуй нэгж, албан байгууллагууд 98% орон сууцанд оршин суугч айл өрхийн 95%-ийг хэрэглээний цэвэр усны тоолуураар тоолууржуулах ажлыг биечлэн удирдан зохион байгуулж ажиллан 2005-2014 он хүртэл нийт 20713 ш тоолуурыг суурилуулж, 3063 ш тоолуур баталгаажуулалт хийсэн. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар айл өрх аж ахуй нэгж хэрэглэгчдийн 1810ш тоолуурт ээлжит баталгаажилт хийж, 575 ш тоолуур суурилуулж 14,487,000 төг орлого оруулан усны алдагдлыг бууруулах, хэрэглэгчдийн бодит хэрэглээг тогтоох, усны нөөцийг нэмэгдүүлэх, усыг зөв зохистой хэмнэлттэй хэрэглүүлэх бололцоог олгож өөрийн хариуцсан ажилд идэвх санаачилгатай, мэдлэг чадвараа дайчлан хамт олноо тэргүүлэн ажиллаж байгаа тус компанийн шилдэг ажилтнуудын нэг юм.

5. Санхүүгийн салбарын хөдөлмөрийн аваргаар “Дархан Нэхий” ХК-ийн санхүүгийн Захирал Далхжавын Батжаргал шалгарав. Тэрээр 1989 оноос эхлэн тус үйлдвэрт орж одоог хүртэл тооцооны болон Ерөнхий нягтлан бодогч, санхүүгийн болон Дэд захирлаар тасралтгүй 28 жил үр бүтээлтэй ажиллаж байна. Д. Батжаргал нь тус үйлдвэрт ажиллах хугацаанд хариуцсан нэгж хэсгийг дотоод тооцоонд оруулан, компанийн санхүү эдийн засгийн үйл ажиллагааг ашигтай ажиллуулж ирсэн бөгөөд санхүүгийн нөөцийг бий болгох, зээлийн бодлого түүний үр ашгийг дээшлүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа тус компанийн шилдэг ажилтнуудын нэг юм .

6. Төрийн захиргааны байгууллагуудын хөдөлмөрийн аваргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга Дарьсүрэнгийн Жаргалсайхан шалгарав. Д.Жаргалсайхан нь улсад 30 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 17 жил ажиллаж байгаа төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үйлчилгээний чанар үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр олон судалгаа, шинжилгээний ажил хийж, “Төрийн албыг удирдахуй”, “Хяналт –шинжилгээ, үнэлгээ” (Учгийг тайлах урлаг) хэмээх номуудыг бичиж хэвлүүлэн гаргаж олны бүтээл болгосон манай шилдэг манлайлагч төрийн албан хаагчдын нэг юм.

7. Хууль сахиулах болон хууль хяналтын байгууллагын хөдөлмөрийн аваргаар Цагдаагийн газрын Эрүүгийн Цагдаагийн тасгийн Эрүүгийн төлөөлөгч, Цагдаагийн ахмад Төмөрбаатарын Гантөмөр шалгарав. Т.Гантөмөр нь Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлж, нууц далд аргаар үйлдэгдсэн 57.650.000 төгрөгийн хохиролтой 30 холбогдогчтой хүнд, онц хүнд 45 хэргийг мөрдөн байцаах албанд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар шилжүүлж, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн эрүүгийн 19 хэргийг нөхөн илрүүлж улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 8 оргодол этгээдийг олж баривчлан хэргийг шийдүүлсэн байна. Онц хүнд хэргийг гүйцэтгэх ажлын шугамаар илрүүлэх чиглэлээр идэвх зүтгэлтэй ажилладаг, мэргэжлийн ур чадвар нь өсөж байгаа Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандартыг мөрдөж, сахилга ёс зүйн зөрчил дутагдалгүй ажилладаг тэргүүний албан хаагч юм.

8. Худалдаа үйлчилгээний байгууллагууд хөдөлмөрийн аваргаар Аполлотрейд” ХХК –ийн зохион байгуулагч Налжирын Нандинцэцэг шалгарав. Н.Нандинцэцэг нь тус компанид тогтвор суурьшилтай, 17-н жил үр бүтээлттэй ажиллаж, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, хямд үнийн баталгаа, чанартай бүтээгдэхүүн, шуурхай үйлчилгээг худалдан авагч үйлчлүүлэгчдэд хүргэх, худалдан авагчдын сэтгэл ханамжийг өндөр төвшинд хүргэхэд онцгой анхаарч, аймаг орон нутаг, өөрийн байгууллагаас зохион явуулдаг худалдаа үйлчилгээний арга хэмжээнд идэвхтэй оролцож өөрийг мэдлэг чадвараа дайчлан ажилласан эрхэлсэн ажилдаа санаачилгатай худалдаа, үйлчилгээний салбарын тэргүүний ажилтан, менежерүүдийн нэг юм.

9. Соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн аваргаар Дархан-Уул аймгийн хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга, дасгалжуулагч Сандагийн Жаргалсайхан тодорлоо. Тэрээр улсад 32 жил ажиллаж үүнээс 12 жил Биеийн тамир спортын салбарт ажиллаж, спортын өндөр амжилт гаргаж ажиллаж байна. Үүний нэг жишээ нь БНХАУ-ын Хөх хотод зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн хөл бөмбөгийн Олон улсын тэмцээнд багаараа тэргүүн байранд шалгарч алтан медаль, 2017 оны 1 дүгээр сард Дархан-Уул аймагт анх удаагаа Футзалын төрлөөр зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн аймгийн хөл бөмбөгийн тэмцээнд алтан медаль, цомын эзэн багаар шалгарсан байна. Түүний дасгалжуулсан баг, тамирчид нь улс болон олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож 2009-2017 онуудад зохион байгуулагдсан өсвөр үе, Идэрчүүдийн болон насанд хүрэгчдийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд нийт 16 тэргүүн байр алтан медаль, мөнгөн медаль 11 ширхэг, хүрэл медаль 14 ширхэг, багийн спортын түүхэнд нийт 41 ширхэг багц медаль хүртсэн байна.

10. Хүнс хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн аваргаар Шарын гол сумын Санжинт багийн малчин Жамьянгийн Бямбажав шалгарлаа. Тэрээр малын үүлдэр угсааг сайжруулан Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямааны хээлтүүлэгчийг цэврээр нь үржүүлэх, өсвөр хээлтүүлэгч бойжуулж малчид иргэдэд нийлүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран тогтмол зохион байгуулж хээлтэгч малын толгойн тоо бүрээс төл бойжуулан өсгөн үржүүлж байна. Ж.Бямбажав нь мал эмнэлгийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ угаалга, туулгалт, боловсруулалтад хамруулж, хашаа хороондоо халдваргүйтлийг хийлгэдгээс зүй бусын хорогдол гаргалгүй ажиллаж байна.

2016 ОНЫ ШИЛДЭГ ФЕРМЕР-ээр Дархан сумын үнээний фермер Г.Болор-Отгон тодорлоо. Г.Болор-Отгон нь 2008 оноос хар тарлан үүлдрийн мах, сүүний чиглэлийн хар тарлан үхрийг өгсөж фермерийн аж ахуйг эхлүүлэн одоогоор 30 гаруй үнээ тоолуулж, өдөрт нэг үнээнээс 10-16 литр сүү үйлдвэрлэж аймгийн хүн амыг эрүүл, чанарын шаардлага хангасан шинэ сүүгээр тасралтгүй ханган ажиллаж байна. Тус фермер нь аж ахуйг газар тариалантай хослуулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийг зорьж, үр ашигтай технологиос үхрийн аж ахуй эрхлэн мах, сүү үйлдвэрлэж, иргэдэд чанартай сүү нийлүүлэн, хүнсний үйлдвэрлэлд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж 2016 оны аймгийн “Шилдэг фермэр”-ээр шалгаруулсан байна.

АЙМГИЙН “САЙН МАЛЧИН”-аар Хонгор сумын Салхит багийн малчин Гомбожавын Жигдэнтодорлоо. Тэрээр мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн, малын үүлдэр угсааг сайжруулан ажиллаж, малынхаа тоо толгойг төлөөр нь өсгөж, тооны олноор өсгөх биш нутаг бэлчээрийн даацад, тохируулан чанарын үзүүлэлтээр өсгөж малын үүлдэр угшлыг сайжруулж, хонио үзэмчин баяд үүлдэр, үхрээ алатау, Сэлэнгэ, адуун сүргээ гал шар, Өлгийн улаан ямааны үүлдэр, омгийн ашиг шим ихтэй, тэсвэр хатуужилтай мал үржүүлэн, нэг хониноос 1,7-2 кг, ямаанаас 500-1,1 кг ноолуур, үнээнээс 1200-1500 литр сүү сааж, цагаан идээ боловсруулан ажиллахын зэрэгцээ сум, орон нутгаа хөгжүүлэхэд төр захиргааны байгууллагатай хамтран ажиллаж, хандив дэмжлэг үзүүлдэг, орон нутагтаа нэр хүндтэй тэргүүний, ажилсаг залуу малчин юм.

АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ”-аар Дархан сумын Малчин багийн иргэн Бавганы Лхаасүрэн шалгарлаа. Б.Лхасүрэн нь газар тариалангийн салбарт тасралтгүй 30 гаруй жил ажиллаж, зорилтод бүлгийн 1 өрх, хөгжлийн бэрхшээлтэй 1 өрхийг ажлын байраар хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургагч багшаар ажиллаж сум, орон нутгийн хөгжилд гар бие оролцдог, хөдөө аж ахуйн салбарт олон зүйлийг санаачлан шинэ бүтээл, оновчтой санаачилга гарган ажиллаж байгаа тэргүүний тариаланч юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%