Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МИЧИН ЖИЛИЙН “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА” ХАМТ ОЛОН ТОДРОВ

2017-02-24

“Хүнс, хөдөө аж ахуйн газар” нь 2016 онд аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг 18.5мянган га талбайд тариалж 40.7 мянган тонн ургац хураан авлаа. Үүнээс 18.9 мянган тонн үр тариа, 7.4 мянган тонн төмс, 14.3 мянган тонн хүнсний ногоо, 306 тонн тэжээлийн ургамал, 1408 тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Энэхүү ургацыг өнгөрсөн онтой харьцуулахад буудай 13.4 мянган тонноор, төмс 4.5 мянган тонноор, хүнсний ногоо 10.6 мянган тонноор, тосны ургамал 800 тонноор илүү ургац хураасан дүнтэй байна. Хураан авсан ургац нь улсын хэмжээний нийт үр тарианы 4.2 хувь, төмсний 4.4 хувь, хүнсний ногооны 17.6 хувь, тосны ургамлын 6.4 хувийг хангахуйц үзүүлэлт бөгөөд, аймгийн хүн амын физиологийн хэрэгцээт үр тариагаар 1.9 дахин, төмсөөр 1.6 дахин, хүнсний ногоогоор 2.6 дахин хангах боломжийг бүрдүүллээ. Аймгийн хэмжээнд 2501 малчин, мал бүхий өрхөд 321,1 мянган толгой мал тоологдож, өмнөх оноос 12 хувь буюу 35800 толгойгоор өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Мал аж ахуй салбарын үржлийн ажил, үйлчилгээг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгож, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулан, биологийн төгс чанартай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээл өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор цэвэр, эрлийз нутгийн шилдэг омгийн малын тоо 24,7 хувь 80,1 мянган толгойд хүрсэн байна.

Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар бэлтгэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангах үйлсэд оруулсан амжилтыг тань үнэлэн аймгийн нийт иргэд, нутгийн удирдлагын байгууллагуудын нэрийн өмнөөс талархаж, 2016 оны аймгийн “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА ХАМТ ОЛОН”-оор шалгаруулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%