Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч хамт олноор “Дархан-Ус суваг” ХК, “Шинэ амьдрал” ТББ тус тус шалгарлаа

2017-02-24

Дархан ус суваг” ХК нь 2016 онд Дархан –Уул аймгийн хүн ам, үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг унд ахуйн стандартад тохирсон цэвэр усаар тасралтгүй найдвартай хангаж бохир ус татан зайлуулах 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж 2016 оны жилийн эхнээс 2622.2 м/м3 ус олборлож, 1570.41 м/м3 усны борлуулалт хийсэн ба төв цэнгэлдэх байгууламжид 2119.98 м/м3 усны борлуулалт хийж, аймгийн хэмжээнд усан хангамжийн төв болон салбар шугам сүлжээний 18 цэгт 2052 метр шугам хоолойн шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэсэн байна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Дархан сумын 1 дүгээр хороолол 38,39, хээтэй хороолол 42 байр, 20 хороолол 4 байр, 6 хороолол 23 байруудад 27.0 сая төгрөгөөр засвар шинэчлэлтийн ажил хийсэн байна. Тус компани нь ISO 9001:2015 /MNS 9001: 2016/ стандартын шаардлагын дагуу Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорилт тавин, төслийн ажлыг 4 үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж, үүний зэрэгцээ “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч хамт олон”-оор шалгарсан манай Манлай шилдэг хамт олон юм.

“Шинэ амьдрал” Нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага нь 2016 онд Дархан-Уул аймаг байгуулагдсан 55 жилийн ойгоор Дархан хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Дархан сумын 3 дугаар багт Хүүхдийн тоглоомын талбай, Дархан сумын 4 дүгээр багт “LOVE LAND” тохижилтын ажлыг нийт 21.7 сая төгрөгийн хандив тусламж, дэмжлэгтэйгээр амжилттай хийж гүйцэтгэсэн “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч хамт олон”-оор шалгарсан манай манлай шилдэг хамт олон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%