Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ 100 НАСТАЙ БУУРАЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017-03-02

 “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль” - ийн 2 дугаар бүлгийн 6.2-т Билгийн тооллын хаврын тэргүүн сар- Цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын, 1ОО ба түүнээс дээш өндөр настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг тус тус гардуулдаг байхаар заажээ. 
Үүний дагуу  МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 100-аас дээш настай буурлууддаа гарын бэлэг илгээснийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Буяндүүрэн нар гардуулан өглөө. 
Дархан-Уул аймагт 100 наснаас дээш насалсан буянт буурал 5 байгаа аж.  Тэдний нэг болох эдүгээ 100 насыг зооглож буй Дархан сумын 11 дүгээр дугаар багийн өндөр настан ШщИ.Бадамгарав гуайд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хүндэтгэл үзүүлж, Ерөнхийлөгчийн бэлгийг гардууллаа. И.Бадамгарав гуай нь Завхан аймгийн уугуул бөгөөд 9 хүүхэд төрүүлж өсгөсөн азай буурай юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%