Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Зэвсэгт хүчний анги, салбарууд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын 616 алба хаагчид сайн дурын оролцоотойгоор халуун сэтгэлийн гараа сунгаж "ӨРГӨӨ ЦАГААН ГЭР"-ийг Баянхонгор сумын 7 дугаар багийн иргэн Х.Гансүх, 4 дүгээр багийн иргэн Х.Нарантуяа нарт бэлэглэв.
Энэхүү сайхан сэтгэлийн аянаар 4.2 сая төгрөгийг цуглуулж, хоёр өрхийг сар шинийн босгон дээр өргөө цагаан гэртэй болголоо. Уг аянд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс, Цэргийн штаб, Цагдаагийн газар, Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Тагнуулын хэлтэс, Барилгын цэргийн 339 дүгээр анги, Өмгөөлөгчдийн зөвлөл, Онцгой байдлын газар оролцож хандив өгчээ.
Ц.Мөнхзул /2017.03.02/