Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолоочоос болж нэг гэр бүлийн дөрвөн хүн нас баржээ

2017-03-03

-ХҮҮГИЙН ЦОГЦОСЫГ САНДАЛ ДООРООС ГАРГАЖ АВСАН ГЭВ-

Битүүний өдөр нэг гэр бүлийн дөрвөн хүн авто ослын улмаас газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 26-ны өдрийн 16 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын нутаг “Урьхан” зоогийн газраас Дархан чиглэлд гурван км-т “H.ton” маркийн том оврын автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон урсгал сөрсний улмаас “T,Corolla” маркийн автомашинтай мөргөлджээ. Энэхүү ослын улмаас 40 настай эрэгтэй С, 38 настай эмэгтэй У, 6 настай эмэгтэй А, 3 настай эмэгтэй А нарын нэг гэр бүлийн 2 том хүн, 2 хүүхэд нас барсан байна.

Дуудлагаар Төв аймгийн Замын цагдаагийн мөрдөн байцаагч, шинжээч, прокурор нарын бүрэлдэхүүн хэргийн газарт очиж үзлэг хийжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, мөргүүлсэн “Т.Corolla” маркийн автомашин тэр чигтээ урд талаасаа чихэгдэж, доторхи хүмүүсийг гаргаж авах боломжгүй байсан учраас Онцгой байдлын аврагчдыг дуудсан байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагч нар очиж, осолд өртсөн хүмүүсийн цогцосыг яаралтай гаргасан аж.

Хэргийн газарт ажилласан аврагчид эхний гурван хүний цогцосыг гаргасны дараа ар гэрийн хүмүүстэй нь холбоо тогтоохоор гар утсыг нь хайж байх үедээ гурван настай хүүхдийг сандал доороос олсон байна. Урсгал сөрж хурдтайгаар хөдөлгөөнд оролцсон “H.ton” маркийн ачааны том оврын автомашин ойролцоогоор таван тонн бөгөөд Улаанбаатар хотоос Дарханы чиглэлд явж байжээ. Осол гаргасан жолооч гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийж, урсгал сөрсөний улмаас ийнхүү аймшигт осол гарсан байна.

-ОСОЛ ГАРГАСАН ЖОЛООЧ

ХЭРГИЙН ГАЗРЫГ ОРХИН, ЗАМЫН

УНААНД СУУЖ, ЗУГТЖЭЭ-

Согтуугаар тээврийн хэрэгслэл жолоодон осол гаргасан “H.ton” маркийн том оврын машины жолооч автомашинаа орхиж, замын унаанд сууж зугтсан байна. Тус жолоочийг Дархан-Уул аймгийн ЗЦГ-ын дарга, ахмад н.Ганхуяг, зохицуулагч, ахлагч н.Баярболд нар илрүүлжээ. Одоогийн байдлаар ослын талаархи мэдээллийг хохирогчдын ар гэрийнхэнд хүргүүлэн, гэмт буруутай жолоочийг саатуулан Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна.

Жолооч нар улсын болон орон нутгийн чанартай авто замд зорчихдоо хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасны улмаас зам тээврийн осол, хэрэгт ихээр холбогдож байгаа аж. Иймээс жолооч нарыг согтуугаар замын хөдөлгөөнд оролцон, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг сүйтгэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

У.УРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: medee.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%