Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАЙР ДҮҮРЭН ГАРААР 55 ЭМЭГТЭЙД ТУСЛАНА

2017-03-03

Дархан-Уул аймгийн “Эмэгтэйчүүдийн холбоо” үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн баяр 2017 онд тохиож байгаа юм. Тус холбооныхон 55 жилийн түүхэн ойгоо угтан аймгийнхаа амьдралын боломжгүй 55 эмэгтэйд туслаж, багахан ч гэсэн сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор “ХАЙР ДҮҮРЭН ГАР” аяныг эхлүүлэх гэж байна.

“Хайр дүүрэн гараараа, Халуун сэтгэл түгээцгээе” уриатай тус аяныг 03 дугаар сарын 08-ны өдрөөс албан ёсоор эхлүүлэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал үргэлжлүүлэх аж.

Аяны хугацаанд нийт 55 эмэгтэйд их бага хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлж баярлуулах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%