Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Налайх дүүргийн 5-р хороо Иргэдийн Нийтийн Хурлаа хийж, "Хөгжлийн зөвлөл"-өө байгууллаа.

2017-01-13

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 сарын 19-ний өдрийн 3/12 тоот тогтоолоор "Дүүрэг, хороодын хөгжлийн зөвлөл" -ийн ажиллах журмыг баталсан. "Хөгжлийн зөвлөл"-ийн гол зорилго нь Налайх дүүрэг, хороодын бүтээн байгуулалт, хөгжлийн бүхий л үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино. Хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн нь 2 жилийн хугацаатай, хорооны салбар бүрийн мэргэжлийн идэвх, санаачилгатай, нас насны төлөөлөл оролцсон 9-15 хүний бүрэлдэхүүнтэй байна.
Хуралдаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 5-р хорооны Засаг дарга Д.Мөнхбаяр, Иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.Цэцгээ, ИНХ-ын тэргүүлэгч нар болон иргэд оролцож, 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хөгжлийн зөвлөлөө байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%