ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн хуралдаанаар ИТХ-ын нэрэмжит "ДАРХАН БЭР" шагналыг бий болгон олгохоор боллоо. Энэхүү шагнал нь Монголын ард түмний эрт үеэс уламжлан ирсэн ёс заншил түүх уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван хүү дараалан төрүүлсэн ээжүүдэд олгоно.Тус шагналыг жил бүрийн ОУЭ-ийн эрхийг хамгаалах Мартын 8-ны баярын өдрөөр гардуулж байна.