“ХУУЛЬ ХЯНАЛТЫН БОЛОН ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” БОЛЛОО
“Хууль хяналтын болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг аймгийн Цагдаагийн газар санаачлан, аймгийн ГХУСАЗЗ, хууль хяналтын байгууллагууд дэмжиж хамтран зохион байгууллаа. Тус зөвлөгөөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр “Эмэгтэйчүүдийн эрх, үзэл бодол”-ыг сонсох, санал солилцох, Хууль хяналтын байгууллагуудын эмэгтэйчүүдийн оролцоо нь нийгмийн амьдралын бүхий л хүрээнд тэгш эрх, тэгш байдлыг хангах хууль зүйн бодлогын тэргүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлэх, өнөөгийн хууль хяналтын болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгаа, тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх цаашдын зорилгоо тодорхойлох зэрэг шаардлагаас үүдэн энэхүү зөвлөгөөнийг зохион байгууллаа.