Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ” ЕРӨНХИЙ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2017-03-09

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1,1 дэх заалтыг хэрэгжүүлэх, Цагдаагийн газрын санаачилгаар иргэн бүрийн хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун, хүмүүжлийн шинж чанартай “Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 дугаартай захирамжаар “Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийн боловсруулсан 27 зүйлтэй төлөвлөгөөг аймгийн Засаг даргын зөвлөлийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Арга хэмжээний хүрээнд хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэхийн ач холбогдол, хэрэгцээ, шаардлагыг иргэд, олон нийтэд таниулах, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотой сургалтын олон талт арга, хэлбэрийг ашиглан хууль тогтоомжуудыг сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд иргэдийг оролцоог нэмэгдүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцсан сум, баг, төрийн байгууллага, хувийн хэвшлийг шалгаруулах юм.

“Хуулиа дээдэлье” ерөнхий арга хэмжээг зохион байгуулснаар иргэд, олон нийтийн хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээ, хариуцлага нэмэгдэхийн зэрэгцээ хууль, эрх зүйн мэдлэг дээшилж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг оролцоо хангагдан гэмт хэрэг, зөрчлийн суурь шалтгаанууд арилна гэж үзэж байна.
Арга хэмжээг аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран аймгийн хэмжээнд бүтэн жилийн турш зохион байгуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%