Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Залуу ээжүүдийн клуб” хамтран “Хатан ухаан” өдөрлөгийг 37 залуу ээжүүдийг хамруулан гэр бүл төлөвлөлт, харилцаа, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийнхүрээнд мэдээ мэдээлэл, лекц сургалт, урлаг соёлынбаярын арга хэмжээг зохион байгуулж, 4 ээжийг азтанаар тодруулж, фитнес, гоо сайхны сургалтанд 100% хамрагдах эрхээр урамшууллаа. “Залуу ээжүүдийн клуб” нь гэр бүл төлөвлөх, ээж болоход бэлтгэх, нярай хүүхдийн асаргаа, хооллолт, эх хүүхдийн эрүүл мэндийн талаар мэдээлэл өгч, тулгамдсан асуудлаа зөвлөлдөн шийдэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр англи хэл, гар урлал, шүрэн эдлэл, зүү ороох, зумба, гоо сайхны сургалтуудыг зохион байгуулж 18-35 насны Дарханы олон ээжүүд харилцан бие биенээсээ суралцаж хөгжиж байна.