Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-03-13

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх, аймгийн нутаг дэвсгэрт гарч байгаа малын хулгайн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, малын хулгайн гэмт хэргийг цаг алдалгүй илрүүлэн шийдвэрлэхэд хууль хяналтын байгууллага, сумын удирдлагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 13:00 цагт Алтанцөгц сумын “Соёл гэгээрлийн төв”-д “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” сэдэвт хамтарсан зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Уг зөвлөгөөнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын ХЭЗХэлтэс, Цагдаагийн газар, Алтанцөгц, Баяннуур, Бугат сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга тус сумдын ИТХ-ын Төлөөлөгчид, бүх багийн засаг дарга нар болон ард иргэдийн төлөөлөл оролцлоо. 

Зөвлөгөөнд оролцогчид сумынхаа нутаг дэвсгэрт гарч байгаа малын хулгайн зөрчлийг таслан зогсоох, малын хулгайн гэмт хэргийг цаг алдалгүй илрүүлэн шийдвэрлэхэд хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах талаар харилцан санал солилцож, өөрсдийн санал, бодлоо хуваалцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%