Ховд
аймагт 2014 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж буй Цэрэгжилтийн спортын
“Дөл” тэмцээнийг Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Боловсрол, соёл, урлагийн
газар, Залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан юм. Тэмцээнд аймгийн төвийн
буюу Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 8-12-р ангийн 154 сурагч
оролцож, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Энэ жилийн
цэрэгжилтийн спортын "Дөл" тэмцээний нэгдүгээр байрыг 12 жилийн 6
дугаар сургуулийн салаа, 2 дугаар байрыг 12 жилийн 3 дугаар сургуулийн салаа, 3
дугаар байрыг 12 жилийн 7 дугаар сургуулийн салаа тус тус эзэлсэн байна.
Цэрэгжилтийн спортын “Дөл” тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байранд
шалгарсан 12 жилийн 6 дугаар сургуулийн салаа ирэх 9-р сард Улаанбаатар хотноо
болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.